Тосон хулстайн байгалийн нөөц газраас хадлан бэлтгэхийг хориглов
Дорнод /МОНЦАМЭ/. Цагаан-Овоо сумын Засаг даргын А/58 дугаар захирамжаар Тосон хулстайн байгалийн нөөц газраас үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэхийг хориглолоо. Ийнхүү захирамжилсан нь байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, цагаан зээрийг хамгаалж, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж сайжруулах зорилготой юм.
1368 өдөр