Шатахууны үнэ 150-300 төгрөгөөр хямдарлаа
Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт шатахууны үнэ 150-300 төгрөгөөр буураад байна. Тухайлбал, МТ шатахуун түгээгүүрийн станцад Аи-92 шатахуун 1880-аас 1580 төгрөг, Аи-95 2200-гаас 2050 төгрөг, А-80 1820-иос 1520 төгрөг, дизель түлш 2570-аас 2270 төгрөг болж буурчээ.
1443 өдөр