ЕХ-ны удирдагчид “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшилд хүрч чадсангүй
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Бельгийн нийслэл Брюссель хотод пүрэв гарагийн орой дууссан Европын Холбооны /ЕХ/ 28 орны төр, засгийн тэргүүн нарын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар Их Британи улсыг тус холбооны бүрэлдэхүүнээс гарах /Brexit/ асуудалд тодорхой ахиц дэвшилд хүрээгүй байна. Энэ тухай Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ.
2416 өдөр