"Алибаба" групп "Ганц биечүүдийн өдөр"-өөр олон дээд амжилт тогтоожээ
ШАНХАЙ. /Шиньхуа/. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятадад болдог “Ганц биечүүдийн өдөр”-ийн үеэр цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Алибаба” групп өөрийн үндсэн цахим хуудас болон “АлиЭкспресс”, “ТиМолл” болон “Таобао” цахим хуудаст байршуулсан бараа бүтээгдэхүүнүүддээ супер хямдрал зарладаг билээ. Өчигдөр буюу бямба гарагт болсон энэ оны өдөрлөгөөр “Алибаба” групп 168,2 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулан дээд амжилт тогтоожээ.
2783 өдөр