Чөлөөлөх дайнтай холбоотой архивын баримт, эд өлгийн зүйлийг дэлгэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Манжуурын
стратегийн дэвшилтийн ажиллагаанд Монгол Улсын оролцоо, Монголын ард түмнээс
ЗХУ-д үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны дэмийг ахин сануулах
зорилгоор өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй үзмэрүүдээр Улаанбаатар
дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр үзэсгэлэн нээлээ.
1304 өдөр