Ерөнхийлөгч Д.Трампын гадаадад хийх анхны айлчлал эхэллээ
ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа гадаадад айлчлахаар Саудын Арави улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр найм хоногийн хугацаанд Израиль, Палестины өөртөө засах улс, Бельги, Ватиканд айлчлал хийгээд дараа нь Италийн Сицили аралд болох “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
2909 өдөр