Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Харү башёг 12 даваатай тэргүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 15 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяж, 12 даваатай, Озэки цолоо эргүүлж авсан төдийгүй Харү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомыг 3 дахь удаагаа хүртлээ.
1608 өдөр