Эрдэнэт үйлдвэр техникийн шинэчлэлдээ 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” 41 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүллээ. 1978 оны 12 дугаар сарын 14-нд ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байжээ. Тэгвэл энэ түүхэн өдрөө тус үйлдвэр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авлаа.
2003 өдөр