300 орчим сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ
Сүхбаатар
/МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар
ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын баг 08 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт
ажиллалаа. Хяналт шалгалтад өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 47 объектод төлөвлөгөөт шалгалтыг хийж, 20 объектод зөвлөн туслах үйлчилгээ
үзүүлсэн байна. Улмаар 300 орчим сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан
байна.
2167 өдөр