"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрс тээврийн жолооч нарыг хот руу татаж эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт боомтоос 130 км-ийн цаана коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрс экспортлохыг хориглосон. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тавантолгой - Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын эрүүл мэндэд анхаарал тавьж, хот болон орон нутаг руу буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.
1504 өдөр