Хүүхэд залуучууд "Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төслийг хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, БШУЯ хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд зохион байгуулсан цахим үйл ажиллагаанд 21 аймаг, бүх сумын багш сурган хүмүүжүүлэгч, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Герман, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг улсын төлөөлөл шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.
1084 өдөр