Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн чадавх олон улсын түвшинд хүрлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүлхий, шувууны томуу зэрэг хил дамжин халдварладаг өвчин. Уг өвчнийг эрт илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, улмаар эдийн засагт шууд болон шууд бус хохирол учрахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Мал, амьтны аливаа өвчнийг хугацаа алдалгүй эрт илрүүлэхийн тулд тухайн улсын лабораторийн чадавх, хүчин чадал сайн байх ёстой. Тиймээс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Япон Улсын мал, амьтны эрүүл мэндийн хүрээлэн, Хоккайдогийн их сургуультай хамтран 2016 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд "Лабораторийн чадавхийг сайжруулах ихэрлүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлжээ.
2452 өдөр