Гэмт хэргийн улмаас долоон хүн нас баржээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний улиралд 127 гэмт хэрэг гарч, 48 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Гарсан гэмт хэргийн дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 22, өмчлөх эрхийн эсрэг 77, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 6, байгаль хамгаалах журмын эсрэг 14, бусад 8 хэрэг гарсан байна.
2013 өдөр