Ахмад настнуудыг өөрийн байгууллагын өндөр настнаар бүртгэжээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар
2018 оныг Ахмадын жил болгон зарласан бөгөөд аймаг, орон нутгаас ахмадуудад
чиглэсэн олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Сонголон хайрхан" ХХК-ийн захирал Г.Эрдэнэсүх
Дархан сумын VI багийн таван ахмадын гэрээр зочилж биечлэн уулзаж,
хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.
2502 өдөр