“Эко сургууль” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Булган /МОНЦАМЭ/ БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарын Хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийг Булган аймгийн 4 сургуульд хэрэгжүүлэхээр боллоо.
Тус аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль , 1-р сургууль, Хишиг-Өндөр, Могод сумдын ерөнхий боловсролын сургуулийг сонгон “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж тус сургуулийн багш, сурагчдыг сургалтад хамруулж байна.
3019 өдөр