Аймгийн Соёл, урлагийн ажилтнууд спортын 4-н төрлөөр өрсөлдлөө
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг улс орон даяар 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 24 дахь жилтэйгээ золгож байна. Тус өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн соёл, урлагийн ажилтнууд Спортын ордонд 4-н төрлийн тэмцээнээр хурд хүч, мэдлэг ухаанаараа өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд соёл урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа ажилтнуудын төлөөлөл болсон 10 багийн 80 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, одон бөмбөгийн төрлүүдэээр 16 цаг гаруй үргэлжилсэний эцэст шилдэгүүдээ тодруулсан байна.
2387 өдөр