Дарханд гахайн мялзан өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-17 15:50:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд Дархан сумын 7 дугаар багийн иргэн А-гийн гахайнд Африкийн мялзан өвчин илэрсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Улмаар өнөөдөр Дархан сумын Онцгой комиссын шуурхай хуралдаан болж, энэ сарын 16-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд 7 дугаар багийн Зурагтын арын 1 дүгээр гудамжны 8 өрхөд хэсэгчлэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан аж
Тиймээс аймаг орон нутаг руу гахай болон гахайн мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахгүй байх, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж, тогтмол шинжилгээ хяналтад байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байхыг анхааруул
ав.

Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт доорх үйл ажиллагааг хориглолоо.

Үүнд:
а/ Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт нэвтрэн орох, нутаг дэвсгэрээс гарах, дамжин өнгөрөх
б/ Хүн, мал, тэжээвэр амьтан олноор бөөгнүүлэх нийтийн арга хэмжээ зохион байгуулах
в/ Гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэхийг тус тус түр хугацаагаар хориглов. 
Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт байнгын пост гаргаж ажиллуулахаар ший
двэрлэлээ.

Холбоотой мэдээ