Шарын гол-Дарханы галт тэргэнд шинэ иргэн мэндэллээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын иргэн Мягмарын Номин-Эрдэнэ нь 2019 оны нэгдүгээр сарын 14-ны орой Шарын гол сумаас Дархан чиглэлийн 603-р галт тэргээр зорчиж байх үедээ төрж, хүүтэй болжээ. Номин-Эрдэнийг төрөхөд галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авсан байна. Үйлчлэгч Г.Энхтуултай хамт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа Б.Очирбат, явуулын кассир н.Одонтуул, үйлчлэгч Ц.Гансүх нар эх хүүхдийг эсэн мэнд амаржихад тусалжээ.
2435 өдөр