Ашигт малтмал олборлож буй иргэд, ААН-үүдэд шалгалт хийв
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ашигт малтмал олборлож буй иргэд ААН-үүдэд тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Энэ удаад дээрх ажлын хэсэг Шарын гол, Хонгорын сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийлээ.
2393 өдөр