ХАЛХ ГОЛ-80
С.Шойгу: Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийг сэргээхээр ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил найм дахь удаагаа болж  байна. Тус хуралд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.  Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар мэдээлж үг хэллээ.
2208 өдөр