Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа дууссан ч бас боломж олголоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Монгол Улсын Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор баталсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай байгаа нь бас л боломж олгосон хэрэг юм.
2312 өдөр