Засгийн газраас таван хуулийн төсөл өргөн барив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
2108 өдөр