Зарим төрийн байгууллагад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:17:45

Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Төв аймаг дахь салбар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ”хуулийн 2-р бүлгийн 7,8,9 дүгээр зүйлийн хэрэгжилт зарим төрийн байгууллагад хангалтгүй  байна гэж үзэв.

11 дүгээр сард явагдсан "Ашиг сонирхолын зөрчилгүй ёс зүй" төсөлд Эрүүл мэндийн газар, Баян, Баянчандмань, Баянхангай, Батсүмбэр сумдын Засаг даргын Тамгын газрыг хамруулахад дээрх хуулийг хангалттай сурталчлаагүй, албан тушаалтнууд хуулийн заалтыг албан үүрэгтэйгээ уялдуулах, мэдлэг, чадвар сул, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд ахиц гараагүй байжээ. Иймд Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Төв аймаг дахь салбар хуулийн заалтуудыг сурталчлах,эрх бүхий албан тушаалтны ажлын байрны чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг салбарын онцлог, хуулийн агуулгатай уялдуулж шинээр тогтоох зэрэг асуудлыг анхаарч үзэхийг орон нутгийн удирдлагуудад зөвлөжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ