Д.Ганхуяг, Ри Гил Сөн нар албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-25 13:22:46

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн 2015 оны 12 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай албан ёсны хэлэлцээ хийв. 

Яриа хэлэлцээний үеэр 2015 онд хоёр орны хооронд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээгээ дүгнэж, 2016 онд хийх ажлын талаар санал солилцов.

Талууд хоёр орны хооронд дээд өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмол явагдаж, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, бүс нутаг болон олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлов.

Манай тал ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнд БНАСАУ-ын талаас тогтмол оролцож ирсэнд талархал илэрхийлээд цаашид ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ