Башар аль-Асад өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-18 12:10:19

БЕЙРУТ. /TASS/. Энэ жилийн хоёрдугаар сарын 17-ноос өмнө цэргийн албанаас оргосон хүмүүст өршөөл үзүүлэх тухай зарлигийг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад гаргалаа гэж тус улсын “SANA” агентлаг мэдээлэв.

Энэ зарлиг нь 2016 оны хоёрдугаар сарын 17-ноос өмнө Сирийн цэргийн хуулийг зөрчиж, цэргийн албанаас оргон зайлсан Сирид болон гадаадад байгаа иргэдэд хамаарах бөгөөд баривчлагдахаас зугтсан эсвэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүст хамаарахгүй гэж тус агентлаг мэдээлэлдээ дурджээ.

Зарлиг нийтлэгдсэнийхээ дараа хүчин төгөлдөр болох юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ