1677 мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-21 20:33:26

Дорноговь аймгийн ЗДТГ-ын  Статистикийн хэлтсээс гаргасан 2016 оны нэгдүгээр сарын мэдээллээс үзэхэд тус аймагт төллөвөл зохих эх малын 0.1 хувь буюу 1677 толгой мал төллөсөн бөгөөд төл бойжилт 100 хувьтай байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс  20 толгой төлөөр буюу 1.2 хувиар олон мал төллөсөн үзүүлэлт юм. Харин 2015 оны нэгдүгээр сард 5085 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 66 дахин олон байгаа аж.

“Гал”  бичин жилийн хаврын тэргүүн сар гарснаас хойш Дорноговь аймагт цас ороогүй  ч хүйтний эрч төдийлэн саарахгүй байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ