"Ремикон" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-19 18:50:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 344,510 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал өнөөдрийн 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Ремикон" ХК-ийн хувьцаа 9.72 хувиар, "Хөх ган ХК-ийнх 6.02 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл ХК -ийн хувьцаа 15.00 хувь, "Хөвсгөл алтан дуулга ХК-ийнх 14.63 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.


Тендер саналын арилжаагаар "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн 7,572 ширхэг хувьцаа 542 төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 103,280 төгрөгөөр арилжигдсан байна.


Энэ өдөр "TOP 20" индекс 19951.76 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,806,953,100 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг  http://mse.mn/mn/trade_today/2  Энд дарж үзнэ үү.      


Холбоотой мэдээ