Чансаа өндөр 128 бөх барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-11-03 13:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр улс, аймгийн хүчит бөхийн барилдаан энэ сарын 08-нд Буянт-Ухаа спортын ордонд 14.00 цагаас болно.


Бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглох юм. Тасалбар нь 10 мянган төгрөг бөгөөд www.ticket.mn, 1900-1800, “Буянт-Ухаа спортын ордон”-ы касс, Спортын төв ордны кассаас худалдан авах боломжтой.

Сануулахад, өнгөрсөн жилийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

Холбоотой мэдээ