БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:30:35

Сэлэнгэ аймгаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт явагдах гэж байна.

Уг шалгалтын бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдах бөгөөд бүртгүүлэгч өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай ажээ. Мөн бүртгүүлэхийн өмнө дугаар тараах гэнэ. Энэхүү  дугаарыг зөвхөн бичиг баримтын зөрчилгүй, шаардлага хангасан иргэдэд тараах аж.

Сэлэнгэ аймгаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд нь 18-39 настай буюу 1976 оны 03-р сарын 05-аас 1998 оны 03-р сарын 04-ний өдрийн хооронд төрсөн иргэд байх юм байна. Эдгээр бүртгүүлэх иргэд нь хорих эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ