Сурагчид малчиддаа зориулж хандив цуглууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:33:38

Хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад туслах "Хайр ба халамж" аян Булган аймагт өрнөж эхлээд байна.

Булган сумын 12 жилийн 1-р бүрэн дунд сургуулийн бүх ангийн суралцагчид аянд нэгдэж 00 цаас 260 ш, Бээлий 360 ш, Шүдэнз 448 толгой, саван 91 ш, Давс 16 ш, Нэмнээ 201 ш-ийг цуглуулсан нийт 1437 зүйлийг  малчдад хүргүүлэхээр аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Тэдний энэхүү сэтгэлийн бэлгийг хамгийн ихээр мал хорогдож байгаа, мөн хүн бүл муутай өрхийн судалгааг үндэслэн малчдад хүргүүлжээ.

                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ