Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг мэдэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-08 13:04:48

Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээ гарлаа. 

2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Баасан гарагт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан гэх ташаа мэдээлэл цацагдсан юм.

Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Харин уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ 

Холбоотой мэдээ