Мароккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-18 11:57:31

РАБАТ. /Guardian/. Мароккогоос Скандинавын орны хоёр эмэгтэй жуулчны цогцос хүзүүн тус газраа гэмтсэн байдалтай олдсон тухай Мароккогийн Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.


Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох “Тубкаль” уулын бэлд оршдог Имлил тосгоны ойролцоогоос цогцсуудыг олсон бөгөөд тэдгээр нь Дани болон Норвегийн иргэд байжээ. Хохирогчдын нэрийг олон нийтэд мэдээлээгүй байна.


“Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж Дотоод хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Марокко улсын аялал жуулчлалын салбар нь ажиллагсдын тоогоороо хөдөө аж ахуйн салбарынхаа дараа хоёрдугаарт ордог билээ. 

Холбоотой мэдээ