Шинэ жилийн баярын цэнгүүний дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-31 09:47:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр 22.00 цагаас “Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэхүү олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөлт хийгээд байна.

Шинэ жилийн баярын цэнгүүний нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх юм.


Холбоотой мэдээ