Тайванийн Төлөөлөгчийн газраас хүүхдүүдэд утааны маск бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-02 15:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Жавхлан 12 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотын зүүн захын дүүргийн гэр хорооллын хүүхдүүдтэй уулзаж шинэ жилийн гарын бэлгийг гардууллаа.


Тэрбээр гурван сар гаруйн цалингаараа хүүхэд багачуудад зориулан бэлэг авсан бөгөөд мөн сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн хандиваас бүрдсэн бэлгийн багцад жимс, ундаа, дулаан оймс, түүний хүүхэд бүхэнд хаягласан захидал зэрэг зүйл багтсан байв. Хотын захын гэр хорооллын бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу айл өрхийн хүүхдийг сонгосон байна.

Энэ үеэр Тайванийн төлөөлөгчийн газраас хамтран 1000 ширхэг утаанаас хамгаалах амны хаалтыг бэлэглэлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нэн аюултай түвшинд байгаа тул тус Төлөөлөгчийн газраас РМ2.5 шүүлтүүр бүхий амны хаалтыг С.Жавхлан гишүүний сонгосон хүүхдүүдэд бэлэглэв.

Тайванийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун зарим айл өрхөөр биечлэн очиж хүүхдүүдэд урам зориг хайрлан, эрдэм номдоо шамдан суралцаж, сайн сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн ерөөсөн юм.

 

Холбоотой мэдээ