Томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-01-05 12:14:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өнөөдрийн байдлаар 324 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Нэмэлтээр хүүхдийн 124 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлж эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байх, содтой усаар амыг нь зайлуулах, амин дэмээр баялаг хоол хүнсээр хооллох зэрэг энгийн аргуудыг хэрэглэж хүүхдээ хамгаалахыг эмч нар онцгой анхааруулж байна.

Холбоотой мэдээ