Таван орны шилдэг шатарчид өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-03-15 14:22:53

Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Монгол Туургатны шатрын их наадам” эхэллээ.  

Тус тэмцээнд Тува, Өвөр Монгол, Халимаг, Буриад улсын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин өрсөлдөж байна. Тэд нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ тодруулах юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна.

Алтан медалийн эзэн 9 сая, мөнгөн медалийн эзэн 5 сая, хүрэл медалийн эзэн 3 сая төгрөг, өргөмжлөл хүртэх юм. Түүнчлэн IV байр 2 сая, V байр 1.7 сая, VI байр 1.5 сая, VII байр 1.1 сая, VIII байрт шалгарсан тамирчин тус бүр 700 мянган төгрөг, өргөмжлөл гардан авах юм.  

Энэхүү тэмцээний шилдгүүд энэ сарын 20-нд тодорно. Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ