Завханы баг плей-оффд орох боломжоо хадгалж үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-21 12:43:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын 21 аймгийн MNBA “Үндэсний лиг”-ийн дэд хэсгийн Завхан болон Баян-Өлгий аймгуудын тоглолт болж Завханчууд 24 оноогоор илүүрхэн хожлоо.


Тоглолтын эхний үе ойролцоо байж ганц онооны зөрүүтэй дууссан. Завханы баг хоёрдугаар үеэс илүүрхсэнээр 98:74-өөр ялалт байгууллаа. Завхан аймгийн баг тамирчид оновчтой дамжуулалтыг эсрэг багаасаа 11-ээр илүү хийж мөн бөмбөг алдалтаас авсан оноогоороо илүү байж чадсан юм. Тус тоглолтод Завхан аймгийн тоглогч С.Буяннэмэх 24 оноогоор багаа тэргүүллээ.

Холбоотой мэдээ