Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-03-09 09:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр говийн аймгуудын нутггаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


2019 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ