“Красноярск 2019” өвлийн 29 дүгээр универсиад наадам өндөрлөв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-14 11:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны өвлийн 29 дүгээр Универсиад наадам ОХУ-ын Сибирийн томоохон хотуудын нэг Красноярскт гуравдугаар сарын 2-12-нд болж, шилдгүүдээ  тодрууллаа.


Монгол Улсаас цана, шорт трек, уран гулгалт, цанын орон зай баримжаалах, фристайл, уран гулгалт гэсэн спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцов. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уламжлалт “Красноярск 2019” универсиад наадам жинхэнэ өвлийн улирлыг мэдрүүлсэн бөгөөд энэ удаа дэлхийн 58 орны 3000 гаруй тамирчид оролцож спортын 11 төрлөөр 76 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.


Манай улсын тамирчид өвлийн спортоор гүйлтийн цана, шорт-трек гэсэн хоёр төрлөөр л олон улсын тэмцээнд оролцдог уламжлалтай. Харин энэ наадамд цанын орон зай баримжаалах уралдаан /ski orienteering/, цанын чөлөөт үзүүлбэр /freestyle/ болон уран гулгалтын төрөлд манай тамирчид анх удаагаа өрсөлдөж, шинэ спортын төрлийн анхны шанг татсан онцгой үйл явдал болов.


Гүйлтийн цанаар манай оюутны шигшээ багийн тамирчид хамгийн олон төрөлд өрсөлдлөө. Манай 6 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэй ганцаарчилсан 3, эрэгтэй ганцаарчилсан 3 уралдаанд хурдаа сорьсон юм. Харин холимог багийн уралдаанд 2 багт хуваагдан өрсөлдсөн. Ийнхүү гүйлтийн цанын тамирчид харьцангуй ачаалалтай нийт 7 уралдаанд оролцлоо. Б.Энх-Амгалан дасгалжуулагчтай гүйлтийн цанын баг тамирчдын амжилтыг танилцуулж байна.

 

Эмэгтэй 5 км цуваа уралдаан /нийт 68 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  14:48:06

 

Э.Ариунтунгалаг   46-р байр                                         17:44:04               (+2:55:08)

 

А.Энхтуул              52-р байр                                         18:19:01               (+3:30:05)

 

Д.Оюунчимэг         67-р байр                                          -----------               -------------

 

Эрэгтэй 10 км цуваа уралдаан /нийт 87 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  26:00:06

 

Б.Ачбадрах           52-р байр                                          29:38:06               (+3:38:00)

 

С.Дүүрэнбаяр       65-р байр                                          30:20:06               (+4:20:00)

 

Д.Мөнхгэрэл         83-р байр                                          34:24:08               (+8:24:02)

 

Эмэгтэй 5 км хөөх уралдаан / 66 оролцогч) Тэргүүлэгчийн үзүүлэлт     12:42:09

 

Э.Ариунтунгалаг   44-р байр                                         18:16:05               (+5:33:06)

 

А.Энхтуул              53-р байр                                         19:26:01               (+6:43:02)

 

Эрэгтэй 10км хөөх уралдаан  /86 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт    23:03:05

 

Б.Ачбадрах            68-р байр                                         31:31:06               (+8:28:01)

 

С.Дүүрэнбаяр        73-р байр                                         33:08:03               (+10:04:08)

 

Д.Мөнхгэрэл          80-р байр                                          39:13:00               (+16:09:05)

 

Эмэгтэй спринт уралдаан /нийт 69 оролцогч/   Тэргүүлэгчийн үзүүлэлт  02:50:88

 

Э.Ариунтунгалаг   47-р байр                                           3:21:18                 (+0:30:30)

 

А.Энхтуул              49-р байр                                           3:22:55                  (+0:31:67)

 

Д.Оюунчимэг         59-р байр                                           3:38:08                  (+0:47:20)

 

Эрэгтэй спринт уралдаан /нийт 83 оролцогч/       Тэргүүлэгчийн үзүүлэлт  02:47:89

 

С.Дүүрэнбаяр       65-р байр                                          3:11:49                     (+00:23:60)

 

Б.Ачбадрах           69-р байр                                          3:12:78                      (+00:24:89)

 

Д.Мөнхгэрэл          77-р байр                                          3:35:67                      (+00:47:78)

 

Холимог багийн спринт /Нийт 18 баг/                    Тэргүүлэгчийн үзүүлэлт  22:40:17

 

Монгол I баг   15-р байр                                          26:46:92               /+4:06:75/            

 

Монгол II баг  17-р байр                                          27:23:70               /+4:43:53/

 

Цанын орон зай баримжаалах төрөлд манай оюутны шигшээ баг анх удаа оролцлоо. Тус төрөлд цанын уралдаанаас гадна, газрын зураг ашиглаж зөв зам сонгох зэргээр олон талын ур чадварыг сорьдог. Цанын орон зай баримжаалах төрөл Универсиад наадамд анх удаа багтсан бөгөөд зохион байгуулагч орны давуу эрхтэй сонголтоор бэнди /бөмбөгтэй хоккей/-гийн хамт багтсан юм.     

Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од нарын дасгалжуулагчтай эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 тамирчинтай энэ төрөлд өрсөлдлөө. Тэдний амжилтыг сонирхуулахад:

 

Эрэгтэй спринт уралдаан /нийт 53 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  00:04:40

 

Д.Ганбаяр                      50-р байр                            0:11:15                         (+00:06:35)

 

Д.Бумбаяр                     53-р байр                             0:18:41                         (+00:14:01)

 

Эмэгтэй спринт уралдаан /нийт 43 оролцогч/  Тэргүүлэгчийн үзүүлэлт  00:04:50

 

Д.Хулан                       41-р байр                             0:11:17                            (+00:06:27)

 

Б.Нангид                     42-р байр                             0:11:22                            (+00:06:32)

 

Ц.Мөнхчимэг               43-р байр                             0:11:30                            (+00:06:40) 

       

“Нагано-1998” өвлийн олимпын наадамд улсаа төлөөлөн шорт трекийн төрөлд оролцож байсан ОУХМ Б.Сансарбилэг энэ универсиадад дасгалжуулагчаар ажилласан бөгөөд түүний шавь Б.Гэрэлтуяа Красноярскт  шорт трек буюу богино замын тэшүүрийн гэсэн 2 төрлийн уралдаанд хурдаа сорилоо. Түүний амжилтыг сонирхуулахад:

 

Эмэгтэй 500 м уралдаан /нийт 28 оролцогч/  Тэргүүлэгчийн үзүүлэлт  43.568 сек

 

Б.Гэрэлтуяа                  21-р байр                                                 54.632 сек

 

Эмэгтэй 1000 м уралдаан /нийт 28 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  1:29.505 сек

 

Б.Гэрэлтуяа                  26-р байр                                                 1:57.172 сек

 

Фристайл цанын төрөл нь манай улсад шинэхэн хөгжиж байгаа юм. Цанын чөлөөт үзүүлбэрийн спортын Могул, Кросс гэсэн ангилалуудад хоёр залуу тамирчин оролцлоо. Бэлтгэл хийх боломж бололцооноос хамаарч манай улсад фристайл цанаар хичээллэх залуус тун цөөхөн байгаа юм. Тэдний амжилтыг сонирхуулахад:

 

Эрэгтэй могул уралдаан /нийт 21 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  81.54 оноо

 

С.Тэмүүлэн                 21-р байр                                                 ---------

 

Эрэгтэй дуэл могул уралдаан /нийт 21 оролцогч/ Тэргүүлэгчийн үзүүлэлт  79.04 оноо

 

С.Тэмүүлэн                 21-р байр                                                 ---------

 

Эрэгтэй кросс уралдаан /нийт 23 оролцогч/          Тэргүүлэгчийн үзүүлэлт  00:51:55

 

Г.Буянт                        23-р байр                                   1:05:88                             (+00:14:33)


 

“Красноярск-2019” Дэлхийн оюутны өвлийн 29 дүгээр Универсиад наадамд төдийгүй олон улсын хэмжээнд Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр ур чадвараа сорьсон анхны тохиолдол байсан бөгөөд Монгол спортын түүхэнд тэмдэглэгдэх содон үйл явдал гэж болно. Уран гулгалтын спорт бол монголчуудын хувьд цоо шинээр хөл тавьсан спорт.


Анхдагч нь залуу тамирчин Г.Марал-Эрдэнэ боллоо. Тэрбээр Японы Чукёо их сургууль Спортын шинжлэх ухааны мэргэжлээр суралцдаг бөгөөд энэ жил 21 настай. Г.Марал-Эрдэнэ анх 6 наснаасаа уран гулгалтын спортоор хичээллэж, сүүлийн 12 жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж иржээ. Ийнхүү Г.Марал-Эрдэнэ өөрийн ээж, дасгалжуулагч А.Шинэсарангийн хамт Красноярскт очсон юм. Тэрбээр богино үзүүлбэртээ эхний 24-д шалгараагүй учраас чөлөөт үзүүлбэрээ толилуулах боломж олдоогүй. Г.Марал-Эрдэнэ эмэгтэй ганцаарчилсан төрөлд /Богино үзүүлбэр/ 24.75 оноо авсан юм.


Ийнхүү ОХУ-ын Красноярск хотноо 11 өдрийн турш үргэлжилсэн өвлийн 29 дүгээр Универсиад наадам өндөрлөж, орон орны шилдэг залуу оюутан тамирчид сайхан дурсамжаа өвөрлөн Сибирь нутгаас явлаа. Хоёр жилийн дараа буюу 2021 онд өвлийн 30 дугаар Универсиад наадам Швейцарийн Луцерн хотноо зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ