"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар Х.Бадамсүрэнг улираан томиллоо

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-03-27 17:59:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улираан томилов.  

“Эрдэнэт” үйлдвэр зуун хувь төрийн өмчит компани болж буйтай холбоотойгоор үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоог хэлэлцсэн юм. Улмаар Засгийн газрын гишүүдийн олонхын саналаар, өнөөгийн захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэн дахин томилов.

Х.Бадамсүрэн 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм. Тэрээр энэ албан тушаалд очихоос өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв.  

Холбоотой мэдээ