Т.Мэй “Brexit”-ийн гэрээг батлахыг хууль тогтоогчдод уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-12 10:36:29

ЛОНДОН. /NHK/. Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах гэрээг батлахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хууль тогтоогчдодоо уриалсан байна.


Т.Мэй пүрэв гарагт парламентын гишүүдэд хандах хэлэхдээ, Их Британи, ЕХ “Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар тохиролцсон хэмээгээд, хэрэв парламент гэрээг баталсан тохиолдолд уг хугацаанаас өмнө ЕХ-ноос гарах боломжтой гэжээ.


Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнд байгаа тохиолдолд ирэх тавдугаар сард болох Европын парламентын сонгуульд оролцох шаардлагатай болох юм.


Т.Мэй зөвшилцөлд хүрэхийн тулд сөрөг хүчний Лейборист намыг хамтран ажиллахыг уриалсан байна. Тус намын удирдагч Жереми Корбины хэлснээр, нам хоорондын хэлэлцээг нухацтай үргэлжлүүлж байгаа ажээ.


Т.Мэйн эрх баригч намын “Brexit”-ийг дэмждэг хууль тогтоогчид түүнийг огцрохыг шаардаж байгаа бол сөрөг хүчний хууль тогтоогчид “Brexit”-ийн талаар бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсэж байна. 

Холбоотой мэдээ