Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-07 13:40:41

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ сарын 09-10-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болно. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд эхний өдөр "Яаралтай цуглар” дохиогоор ажиллах, штабын дадлага, удирдах ажилтны бие бялдар, сэтгэл зүйн сорил дадлага сургууль болох бол 10-нд сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн дадлага сургууль, химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль, хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийн  ажлыг  тус тус зохион байгуулах аж.

Дээрх арга хэмжээг Монгол Улсын шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны гэрээний дагуу аймгийн Онцгой байдлын газар, Замын-Үүд дэх Онцгой байдлын хэлтэс, Замын-Үүд сумын ЗДТГ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Дашрамд дурдахад аймгийн Онцгой байдлын газрын дарга А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг Айраг суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 02-03-нд зохион байгуулж "Галын аюулгүй байдлын тухай хууль", "Гамшгаас хамгаалах тухай хууль", "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар", "Гал түймэр" сэдвээр 2 цагийн хугацаатай танхимын сургалтыг явуулж, “Багц мессеж” болон найман төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх 54 ширхэг гарын авлага тарааж ажилласан байна. 

Холбоотой мэдээ