Хөлбөмбөгчид эх орондоо болон Брунейд шийдвэрлэх тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-08 11:44:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын үндэсний шигшээ баг, Бруней улсын үндэсний шигшээ багтай зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо, харин зургадугаар сарын 11-нд Бруней улсад тоглох юм.


Хүн төрөлхтөний хамгийн олон сая хүнийг байлдан дагуулдаг спортын төрөл, хөлбөмбөгийн ДАШТ 2022 онд Катар улсад зохион байгуулахаар товлосон билээ.



“Катар-2022” ДАШТ болон 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсэгт орох эрхийг олж авах учраас тус тоглолтуудын хором бүр үнэ цэнэтэй. Мөн Монголын хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн дуу хоолой шигшээ багийн залуустаа эрч хүч, урам өгөх нь тодорхой юм. 


Дашрамд сонирхуулахад, Бруней улсын шигшээ багийн ахлагч бөгөөд дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин Фаяк Болкиа 20 настай, Английн “Лестер Сити” багийн бүрэлдэхүүнд багтдаг. Фаяк Болкиа нь Бруней улсын Хан хүү Жефри Болкиагийн хүү буюу Брунейн Султан Хассанал Болкиагийн ач хүү юм. Тэрбээр “Челси” багийн академиас хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн бөгөөд “Арсенал”, “Саутхэмптон” зэрэг Английн багуудын академийг ч дамжаад амжсан байна.  Фаяк Болкиа шигшээ багтаа нийт 6 тоглолт хийж 1 гоолыг бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ