Их Британи Европын парламентын сонгуульд оролцоно

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2019-05-08 11:50:36
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн Засгийн газар энэ сарын 23-нд болох Европын парламентын сонгуульд оролцох шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгджээ.


Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Дэвид Лидингтон мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, “Brexit”-ийн гэрээг сонгуулиас өмнө батлуулах цаг хангалтгүй байгааг дурдсан байна.


Гэвч тэрбээр, “Brexit”-ийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх болно гэж мэдэгдээд, долдугаар сард Европын парламентын хурал эхлэхээс өмнө ЕХ-ноос гарах нь хамгийн тохиромжтой цаг хугацаа гэдгийг илэрхийлсэн байна.


Европын парламентын сонгууль болохоос өмнө Их Британийн парламент “Brexit”-ийн гэрээг батлахгүй бол Их Британи  тус холбооны сонгуульд оролцох шаардлагатай юм.


 


Холбоотой мэдээ