“Турк-Монгол судлал" эрдэм шинжилгээний бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 11:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хажеттепе их сургуульд Монгол хэл, соёлын тэнхим байгуулсны 5 жилийн ойд зориулсан “Турк-Монгол судлал" эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал энэ сарын 8-нд болов.


Бага хуралд Монголоос МУИС-ийн ректор, доктор, профессор Я.Төмөрбаатар тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Туркийн монголч эрдэмтэн, судлаачид, Хажеттепе их сургуулийн багш, докторант, магистрант 100 гаруй судлаач оролцож хоёр орны түүх, соёлын харилцаа, түүхэн ул мөр, эх сурвалж болон монгол судлалын асуудлыг хөндөн ярилцлаа. Хурлаар эрдэмтэд “Туркистан дахь Монголын ул мөр”, “XII зууны монголчуудын нийгмийн байгуулалтай холбоотой онолын асуудлууд” “Хятадад явагдаж буй монгол хэл, соёлын судалгааны талаар”, “Турк, Монгол угсаатнууд уламжлалт аман түүхээс бичмэл түүх рүү шилжсэн нь” зэрэг 20 гаруй сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Дээрх хурлыг зохион байгуулахад Монгол судлалын үндэсний зөвлөл, Хажеттепе их сургууль, Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ дэмжиж хамтран ажилласан байна.

Холбоотой мэдээ