Д.Саруултөгс Бээжинд хүрэл медаль хүртэж, ДАШТ-д оролцох эрх авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-16 16:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 10-12-нд болсон пара хөнгөн атлетикийн “Гран при-2019” аварга шалгаруулах нээлттэй олон улсын тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрлөөр Монгол Улсын үндэсний пара шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр энэ амжилтаараа ирэх 11 нэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-д болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.



Бээжинд зохион байгуулж байгаа уг тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин амжилттай оролцсон байна.

Холбоотой мэдээ