Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-05-23 13:58:23

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн сансар судлалын байгууллага /ISRO/ лхагва гарагт тагнуулын шинэ хиймэл дагуул амжилттай хөөргөжээ.


Телевизийн “NDTV” сувгаар мэдээлснээр, 615 кг жинтэй “RISAT-2B” хиймэл дагуулыг Бенгалийн булангийн Шрихарикота арлын сансрын буудлаас орон нутгийн цагаар 05 цаг 30 минутад “PSLV-C46” зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан байна.


Хамгийн орчин үеийн радараар тоноглосон шинэ хиймэл дагуулаар цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр, шөнөгүй ажиглалт хийж болох бөгөөд Энэтхэгийн Зэвсэгт хүчинд үнэн зөв мэдээлэл авах боломж олгох юм. “RISAT-2B”-г мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуй салбарын хэрэгцээнд, байгалийн гамшигт үзэгдлүүдийг ажиглахад ашиглаж болох аж.


Холбоотой мэдээ