Илон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-24 11:26:04

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Лас Вегас хотод автомашины хурдны замын нүхэн гарц барихад зориулж хотын эрх баригчид Илон Маскийн “The Boring Company” компанид 49 сая ам.доллар олгожээ.


Газар доорх хурдны зам нь “Las Vegas Convention Center” төвийн хэд хэдэн байруудтай холбогдох аж. Шинэ гарц нь 16 хүн тээвэрлэх чадвартай өөрийгөө жолооддог автомашинуудад зориулсан гарц болон явган хүний гарцаас бүрдэх аж. 1.6 км орчим урт уг гарцанд 3 зогсоол байрлуулна.


Гарц барих ажлыг энэ оны сүүлчээр дуусгахаар төлөвлөж байгаагаа Илон Макс “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ