СЭМҮТ-ийн гадна талбайг ирэх сард тохижуулж дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-29 10:40:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтай танилцлаа.


Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилттай танилцаад уг ажлыг сайн материалаар, чанартай, хугацаанд нь хийж дуусган долдугаар сард багтаан ашиглалтад оруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэгдэв.


Тус төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулснаар авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин бүрдэж иргэд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх таатай орчин бий болох юм. Мөн түргэн тусламжийн автомашин, эмнэлэг орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлэх аж.

Холбоотой мэдээ