Тосны ургамлын тариалалт нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-12 23:13:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тосны ургамлын тариалалтын хэмжээ нэмэгдсэн байна. Энэ жил аймгийн хэмжээгээр 3213 га талбайд тосны ургамал тариалахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 5682 га талбайд тариалж, төлөвлөгөөг 76,8 хувь давуулсан мэдээтэй байна.

Хутаг-Өндөр, Баян-Агт суманд төлөвлөснөөс 3-4 дахин их буюу 290-2192 га талбайд тосны ургамал тариалсан аж.

Улаанбуудайн үр хүрэлцээ муутай, бэлтгэсэн уриншийн талбайг өнжөөх боломжгүй, тосны ургамлын зах зээл хангалттай байгаа зэргээс шалтгаалан тариаланчид ургамлын энэ төрлийг түлхүү тариалах хандлага гарч байгаа талаар аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тосны ургамлыг нэг талбайд дагнан тариалах нь хөрсний үржил шимд тааруу ч ургамлын сэлгэн тариалалт хийвэл газар тариалангийн салбарт үр ашиггүй зүйл биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ